Saturday, October 27, 2007

Муур миний өчил..

Хамгийн анх блог гэдэг зүйлийг бичиж эхэлснээс хойш хамгийн түрүүнд уншиж дуусгасан ном маань энэ ном гэжийгаа..үнэн хэрэгтээ энэ номыг бараг жилийн турш уншсан гэхэд болноо дунд нь алга болж нэг үзээд тээд олдсоных нь дараа ёстой тавилгүй байж байгаад дуусгасан юм..Нацүмэ Соосаки гэдэг зохиолчийн ном.. урьд нь дандаал хайр сэтгэлийн талаар өгүүлсэн зохиолын ном уншдаг байжийгаад бараг л анхны ийм төрлийн уншсан ном гэхэд болно..энэ номон дээр юу гардаг гэхлээр нэгэн муур өөрийн орчин тойрныхоо амьдралыг өөрийн үзэл бодол, байгаа байдлаар нь тэр үеийн японы амьдралыг хүүрнэн өгүүлдэг..энд тухайн зохиолчийн үзэл бодол, хүмүүсийн арчаагүй байдал, хувь хүн бүрийн онцлог, аз жаргал, хүн төрөлхтний үзэл бодлын өөрчлөлт гээд л маш зүйлийг тусган өгүүлсэн байн лээ ер нь нэг удаа уншчхад зүгээр зохиол санагдсааан анхандаа сонирхолгүй байсан ч унших тусам улам л уншмаар санагдаад байсныг бодоход бас ч гэж гайгүй зохиол бололтой гэсэн үнэлгээ өглөө..энийг уншчаад төрсөн сэтгэгдэл нь бол энэ амьдралд амьдарч байхдаа хүмүүсийн амьдралд заавал оролцох биш зүгээр л хөндлөнгөөс нь киноны үзэгч маягаар үзэж болохыг мэдлээ тэр нь бас сонирхолтой болохыг.. миний хувьд хэтэрхий юм юманд оролцож гол рольд байх дуртай хүн юм шиг байгаан ер нь бол цаашдаа оролцогч биш үзэгч байдлаар бас хандий гэж бодсон.. тээд бодохоор надаа бас ч гэж нөлөөлжээ.. бас япон орны талаар нэлээд мэдлэгтэй болсон гэж боджаагаа.. зозо энэ удаад энэ номноос хамгийн их таалагдсан нэг өгүүлбэрээ бичээд дуусгыдөө..Хүн далд санаа агуулах тусмаа тэрхүү далд санаа нь муу үр дагуулж, азгүй явдлын үндэс болдог..

5 comments:

Б.Єсєннэмэх said...

Сайн байна уу? Эрх чөлөөний эрэлчин гуай, :) Блогоо бичихээ больж дээ гэсэн чинь үгүй болтой! сэтгэл санаа аж амьдрал нь дажгүй юу? хэсэг хэсэг хүмүүс (тэр дунд нь би) чимээгүй чимээгүй блогоо хаагаад л зарим нэгд нь ганц нэг гунигтай бичлэгүүд зурайгаад хаа газар нэг л дүнсгэр байх юм.

-Энэ бичлэгн дээрх номыг чинь нэг олоод уншчих юмсан, ерөнхий утга санаа нь их зүгээр санагдлаа, за тээд олж унших гэсээр бас их цаг барна дөө!

<...миний хувьд хэтэрхий юм юманд оролцож гол рольд байх дуртай хүн юм шиг байгаан..> энэ зан Нумын ордны нийтлэг зан байх шүү, би андуураагүй бол Гранола чинь Нумын орд байхаа!?

Б.Єсєннэмэх said...

Азгүй юм!!!

БЭ said...

uuskuu ene granola bish ee, granola giin url deer n muur sandailaad suuchij, hunii yumaar huudegneel...

Муур said...

даанч хүмүүс андуураад байхаар нь байхаар нь гайхаад байсан юм..Уг нь хүний юмаар хүүдэгний гэж бодоогүй юмаа..ямартай ч нэрээ солилоо..бас уучлалт хүсий..

gegeen said...

shinehen blog bn. orj uzlee. togoruu, bid hed shig haaya blogtoo hel nyadaldag gar shig bn. yum unshdag sain jaaliig ilruulev. gol ni tuilshirch itgeed surtaldaad baiv daa. esvel hend ch hereggui yum unshaad tsagaa ureed baiv.

er ni bol unshihaa bolivol setgehee bolino. medlegee telehed sanaa tavij erh choloogoo erj haij bui muurhaniig odoo ali hediin olj avsan baih gej naidaj bn. all the best