Monday, October 29, 2007

Цуурайнаас төрөгсөд..

Үнэндээ энэ номыг бол аягүй санаандгүй явж байгаад авчихсан юм..анхандаа өөр нэг ном хайж очоод байхгүй болохоор нь ном үзэж байгаад худалдаад авчихсан Аюурзана гэдэг зохиолчийн ном..Яаг үнэнийг хэлэхэд үнэхээр сонирхолтой санагдсан тул эхлээд дунд нь нэг ч завсарлалгүй уншаад дуусгачихсан бас нэг юм хэлэхэд энийг уншиж байхдаа яаг л зохиол дотор байгаа хүмүүсийн хажууд байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байлаа..Энэ номонд ерөнхийдөө 4 хүний амьдралын талаар өгүүлдэг бөгөөд 4үүлээ их сонин амьдралтай 3 эрэгтэйгийхн нь хувьд хоорондоо нэлээд төстэй..пост-модернизм үзлийг л өөртөө их агуулсан ном байлаа хэхэх би өөрөө ч пост-модернизмын талаар бүүр сайн мэдэхгүйлдээ тэгээд л тэр хүмүүс өөрсдийн хүслээрээ амьдарч яаг үнэдээ бол өөрсдийгөө ч сайн ойлгодгүй хүмүүс бүх амьдралынх нь үйл явдал өнгөрсний тусгал болоод л өөрсдөө ч түүнийгээ мэддэггүй олон үнэн дунд төөрөлдөж тэндээсээ өөрсдийгөө олж авах гэж тэмцэж буй талаар өгүүлсэн байсан..энэ номыг би цаашдаа ширээн дээрээ тавий гэж бодож байна байнга хэзээч аваад уншиж болохуйц газар..Гэхдээ уншаад дууссаны дараа би ямар ч асуултанд хариулж чадахаа байчихлаа..тээд бас өөрийнхөө талаар нэлээд их бодож үзлээ ерөнхийдөө би их зөрүүд хүн тээд өөрийнхөөрөө зүтгэх дуртай бүр хааяа өөрийн бурууг мэдсээр байж л зүтгэчихдэг муу зуршилтай. Хааяа хүмүүс надад хэлдийн чамд зөвхөн 2 хариулт л байдаг юмуу гээд эсүүл үнэн эсүүл худал, эсүүл сайн эсүүл муу гэсэн гэж..тээд энэ номыг уншчихсан чинь үнэн гэж хэд хэд байдаг туйлын үнэн гэж байдаггүй гээд шууд л толгой маань хүлээгээд авчихлаа үнэндээ өөртөө, бүх юмандаа эргэлзээд хэцүүхэн л байна гэхдээ цаашдаа энэ хүний бичсэн зохиолуудыг унший гэж бодож магадгүй би эндээс өөрийгөө олох ч юм билүү?? хамгийн түрүүнд энэ номыг уншаад өөрийнхөөрөө байх гэж юу вэ гэдгийг бодсон тэр талаар би өөрийнхөө нөгөө блог дээр бичсэн байгаа.. Яаш одоо миний хамгийн их хүсэж бу зүйл нь өөрийгөө олж авах яаагаад өдий 20хэд хүртлээ миний үзэл бодол төлөвшөөгүй өөрөө өөрийгөө ч мэдэхгүй байгаадаа гайхаж л байна..заза ингээд бас хамгийн их таалагдсан өгүүлбэрээр бичлэгээ төгсгийдөө. Цуурай мэт зэрэгцээ үнэнүүдээс бид аль нэгийг нь мэдэрдэг..

2 comments:

Pearle Deppsu said...

За сайн уу?
Тэр ном танд их нөлөөлжээ. Бүүр нэрээ соличихсон. Би ч сая гайхлаа шүү.

Welcome back :)

Цагаанаа said...

udku ene nomiig unshina gej bodoj bgaan, gurvalsan roman yum
1. Ilbe Zereglee
2. 10n zuudnii ur
3. Tsuurainaas turugsud

10 zuudnii ur unshaad ih taalagdaj baisan, tsuurainaas hed honogooos unshih gej bgaan
ehniih ni olddoggue !