Sunday, November 11, 2007

THE INVISIBLE


Юу гэж ч орчуулмаар юм бэдээ одоо..За тэр орчуулга ч ямар хамаа байх вэ. Шууд л хинондоо орий..Ер нь бол энэ кинонд нэгэн гавал залуугийн талаар гарна. Баян айлын, онц сурлагатай, бас нэр хүндтэй, царайлаг, ер нь л ирээдүй нь тодорхой нэгэн, гэхдээ ганцаардмал бас өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй..Ингээд сургуулийнхаа хамгийн бүткү замд орчихсон хүмүүсийн хэлдгээр буруу замын охинд алуулснаар бүх юм эхэлнэ..Тэр хэдийгээр амьд байгаам шиг явж, ярьж байвч хэн ч түүнийг харахгүй, сонсохгүй гэхдээ түүнийг алсан охин мэдэрнэ. Энэ мэтээр гол дүр маань өөрийн биеэ хайх явцдаа хэн нь хэн бэ гэдгийг танина..Энэ хиног үзээд хүн бүр харагджаагаа шигээ байдаггүйг ухаарсан. Хүний сэтгэл хийж буй үйлдлээр нь илрэх албагүйг бас..тээд өөрийнхөө дургүй хүмүүсийг, таалагдадгүй хүмүүсийг дахин нэг харсан, зарим үед үнэндээл шаал хэрэггүй зүйлүүд байсныг мэдэрсэн..Тээд өөрийгөө тэр дүрийн оронд нь тавилаал даа, хэрвээ би ийм байдалтай болуул гээд, үнэндээ ийм байдалд орохыг хүссийн..Хэнийг ойлгодгүйгээ, өөрийгөө ямархуу хүн гэдгээ мэдрэхийг хүссийн, өнгөрөөсөн амьдрал минь хэр үнэ цэнэтэйг мэдэхийг хүссэн ч байж магад..Надад ер нь хино маш их нөлөөлдөг юм шигээ,,Заримдаа хино үзсэнийхээ дараа яг л тэр хиноны нэг дүр болсон мэт төстэй зан чанар гаргаж энэ тэр сонин сонин болийшүүдээ. Тээд боддийн би ер нь зүгээр нэг дүрийг бодит амьдралд хөрвүүлээд байнуудаа гээд. Уг нь бол амьдралыг л хино харуулдаг байлтай..Гэхдээ бодоод байсан энэ 2 маань нээх их чанарын ялгаа байгаа гэжүүдээ??

No comments: