Sunday, November 11, 2007

2046


Их сонирхолтой хино гэж хүнээс дуулаад бараг дахин дахин хэлүүлж байж үзсийн..Үзсэндээ отхон ч харамссангүйээ. Мэссэнжэрээр орж иржаагаа хүмүүсийг тоохгүй болтлоо үзсэн гэхээр таалагдсан хэрэг. Үнэндээ миний үзэл бодол, бүх юмтай таарахгүй үйл явдалтай байсан ч гэсэн нэг л тийм сонин..Гол дүр зохиолч нь маш олон хүүхэнтэй явдаг гэхдээ тэр хүүхнүүд бүгд л өөр өөрийн онцлогтой, амьдралтай, зан чанартай..Бүгд л нэг нэг зохиол болон амилна..Тээд бодлоо миний амьдрал ийм зохиол болуул яах вэ гээд..надад таалагдах болуу?? Нэг найз маань надад зориулж зохиол бичий гэсэн харин сэдвийг нь би өөрөө хэлэх ёстой,, Бичүүлмээр ч юм шиг гэхдээ юуны талаар гэж тэр зүгээр л өөрөө сонгож болкун байхдаа тээд би өөрийгөө олж хармаар байна..Юу хийсэн яасан өөр хүний нүдээр нэг удаа ч гэсэн өөрийгөө харахыг хүсэж байна..Хүмүүсийг харж, дүгнэж, муулж, сайлж залхлаа..Би өөрөө өөрийгөө хүртэл ойлгохгүй, мэдкү байжийж бусдыг танина гэдэг юу л бол..Яанаа нөгөөх хальж байх чинээ..
Хиногоо мартцан явжийна..Хүн гэдэг энэ хорвоо дээр яах гэж амьдардаг юм болоо??
Энэ хорвоо дээрээс зөв хүнээ олох гэж тэгээд тэр зөв хүнээ яаж мэдэх юм бэ?? Зүгээр л сэтгэл чинь хэлээд өгнө. Харин тэр цагт юу ч бодолгүй нүдээ аниад, цугтаа яв. Энэл жинхэнэ аз жаргал..Тиймийн бол хайртай хүнтэйгээ учирсан хүн яагаад уйлдын бэ?? Зовлон шаналал байхгүй бол аз жаргалын үнэ цэнийг мэдрэхгүй болохоор л..гЭХДЭЭ би өөр газар өөр цаг үед амьдарч байсан ч бас л тэр жаргал зовлонг туулах болно..Амьдрал болохоор..
All memories are traces of tears..

No comments: