Friday, January 18, 2008

The holiday


Гоё кино үзэх гоё шүү гэж.. Ийм гоё сэтгэл сэргээсэн кино үзлээ шүү дээ.. Өөрчлөлтгүй, гунигтай амьдрал, эсүүл цөхөрсөн хууртсан сэтгэл хэдийгээр энэ 2 надаа байхгүй боловч эрч хүчтэйгээр амьдралдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй хамгинй хэрэгтэй зүйлээ олох ч юм билүү?? Залуу насанд үзээд алдахад буруудахгүй гэдэгдээ. Сэтгэлээ дагах хэрэгтэй, юу хүсэж байгаагаа сэтгэл хаашаа тэмүүлж байгааг мэдрэх нь.. Айх хэрэггүйээ.. Ер нь яагаад болохгүй гэж тийм биздээ?? Үргэлж юм бүхнийг тооцоолон хэн ер нь намайг шүүх эрхтэй юм бэ?? Ирэх 2 жилийг би өөрийгөө олохдоо өөрийнхөөрөө байхдаа хэн гэдгээ мэдэхдээ зориулах болно.. Урьд нь төлөвлөж байсан хийхийг хүсэж байсан бүхнээ хийж, турших гэсэн бүхнээ туршиж яагаад болохгүй гэж,, ганц олдох амьдрал шүүү дээ,, гадаа гарч гүйгээд хүссэнээрээ блогоо бичиж, бясалгалд, бүжгэнд явж бас дискод орж хүссэн зүйлээ уншиж,, одоог хүртэл бодож байдаг өөрийн хэн гэдгээ мэдэхэд зориулий.. Хүн бүрийн зөв гэж боддогоор амьдрах албагүй шүүүдээ.. Миний амаьдрал харамсах зүйлгүйгээр сайхан төсөөлснөөрөө биш байсан ч хэцүү бэрх байсан ч өөрийгөө хуурахгүй.. Жинхэнэ юу хүссэнээрээ дүрэмд баригдахгүй, нэр төр хичээхгүй бас аз жаргалтай, баяр баясгалантай 2 хон жил яагаад байж болохгүй гэж,, Түүгээр дуусахгүй өөрийгөө олж аваад энэ амьдралаа уйтгар гунигтай өнгөрөөж ядсан бус харин маргаашнаас эхлээд л өөрчлөх биш өөрийнхөөрөө шийдий,, Бас хайр сэтгэлээс айж зугтахгүй бүх зүрх сэтгэлээ зориулаад л үзий.. алдах зүйл байхгүй шүү дээ би өөрөө л биш бол хэн намайг баяр хөөртэй болгох билээдээ.. Нөгөө сэтгэл бүхнээ зориулий үзий яагаад болку гэж болно бүх зүйл болно, бүтнэ. Амьдрал хэчнээн сайхан бас сонирхолтой билээдээ.. Амьдрал минь чи бол миний сэтгэлээр бүтээгдэх миний насан туршийн бүтээл бай х болох нь дээ.. Ингээд таалагдсан сүүлийн үг.. All I want is you^^

No comments: