Friday, January 18, 2008

Зуун жилийн ганцаардал


Анхандаа нэг л барьж авч чадахгүй дөлсхийгээд 2 ч ном уншиж дуусгасаныхаа дараа л нэг юм барьж авлаа. Үнэн хэрэгтээ төсөөлж байснаас минь хэтэрхий өөр байсан болоод ч тэр үү эхнээсээ л энгийн үйл явдал нь анхаарлыг минь татаж цаашаа юу гарах бол гэхээс, үйл явдал нь хэрхэн өрнөх бол, яаж дуусах бол гэсэн бодлоосоо болоод уншилт маань өөрийн мэдэлгүй хурдсаад байлаа. Яг л 10 жилдээ дараагийн хуудсанд юу гарах бол гэж додолдог байсан үедээ очцон мэт.. Зохиолын дүр бүрээс л өөрт байдаг зан араншингаа харж бас би оронд нь байсан бол яах байсан бол гэх асуулт урган гарч, харин дүр нь яаж байгааг уншаад асуултандаа хариулан үйл явдал хэрхэн өрнөхийг өнгөрсөн бүхнийг мартаад үргэлжлүүлэн.. Зохиолд гарч буй хүмүүсээс өөрийгөө харсандаа ч тэр үү дүрүүдийн нэрс дахин давтагдаж тухайн дүр бүрийн өөр нэг амьдрал гарч ирээд ч байгаан шиг.. Хүн бүрт л өөрийн гэсэн зовлон, ганцаардал, баяр жаргал, инээд хөөр гарч ирж тэр бүрд нь яанаа, яамайдаа гэх мэтээр сэтгэл хөдлөн, зарим үед нь хармсаж, хааяа зарим үйлдлийг нь ч ойлголгүй гайхаад л магадгүй үзэл бодолтой минь зөрчилдсөн байхл даа.. Ямар нэг зохиол уншаад дуусах бүрд л өөрийгөө аль нэг дүртэй нь адилтган бодож хааяадаа өөрийн мэдэлгүй дуурайгаад байна уу эсүүл би угаасаа ийм байгаад өөрийгөө олооод авчихвуу гэж аайдас төрдөгсөн. Энэ удаад тэр гээд хэлчих онцгойрсон дүр байсангүй. Бүгд л өөр өөрийнхөөрөө сэтгэлийг минь татаж, нэр дахин өгөгдөх бүрд л тухайн хүнийг хувилаад байгаа мэт, өөр орчин нөхцөлд хэрхэн өөр байгааг нь харж айх гайхах зэрэгцэн бодол минь дахин батлагдаад л.. Хааяа өөрөө өөрөөсөө айдаг. Бусдаас өөр юм шиг, том, илүү муу санаатай, илүү юм боддог юм шиг санагдаад,, гэхдээ сайн байхыг хүсдэг, хэн нэгэнд муу зүйл хийхгүй, муухай санахгүй, сайн зүйл хийгээд байж чаддаггүймаа гэхэд саад болоод байхгүйгээр л.. Тэдний дунд байхдаа мэдэрдэгүй ч дараа нь ганцаараа үлдэхдээ л ямар их ганцаардаж байснаа мэдэрдэг. Нэг оронд байхдаа, ярилцаж суухдаа ч, бас чимээгүй ширтэлцэн байхдаа ч аз жаргалыг мэдэрдэг тэр агшинг мэдрэхсэн. Хэхэ юу болоод хадуурчихваа.. хэхэ хайрлаж дурлах насанд хүрсэн бололтой. Хүн бүр л ганцаарддаг. Харин энэхүү ганцаардлаа хэрхэн ямар аргаар давж гарах биш юмаа үүнд хэрхэн хандаж байгаагаараа л ялгаатай бас сонирхолтой. Ямар ч гэсэн Буэндиагийн 6 үеийн 100 жилийн амьдрал бас нэг өөр нүд, бас л нэг өөрөөр харах өнцөг өгчихлөө.. Тээд хамгийн сүүлд гэвэл таалагдсан үгээрээ дуусгий. Хүн өөрийн амьдралаа зохиодог бус бусад хүмүүс миний амьдралыг зохиодог. Үүнтэй санал нийлдэггүй ч өнгөрөх цаг мөч бүр үүнийг батлаад байх юмдаа..

1 comment:

Зулаа said...

eniig chin olj unshina gej bodoj bga