Wednesday, January 23, 2008

NUMBER 23


Аймар юм аа.. Хүн ямар нэгэн юманд хэтэрхий итгэхээрээ бүх хамаг ухаанаа алдчихдаг бололтой. Тэхээр л хүний оюун санаа ухаан бодол гэдэг үнэхээр маш сонирхолтой тайлагдашгүй зүйл байдаг. Заримдаа миний бодлоор хүн бусдаас биш өөрөөсөө л хамгийн их айж байвал зүгээр юм шигээ.. Бүх юм учир утгатай бас хоорондоо холбоо хамааралтай байдаг боловч нэг бодлын хүний ухаан санаа гэдэг хар ангал байдаг бололтой. Үнэхээр л мартий гэвэл мартаж болдог. Бүүр айчихлаа. Уг нь өөрийнхөө амьдралыг зохиол болгон үлдээе гэж боддог байлаа тэгсэн чинь тэгсэн чинь.. гэхдээ миний амьдрал ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л үнэнтэй нүүр тулах ямар аймар юм бэ хүн энэ бүхнийг даван туулах хэрэгтэй гэхдээ ингэж бишээ хүн бүрт өөрийн гэсэн өмнөх амьдрал байдаг.. өмнө нь би ямар байсан нь чухал биш харин одоо ямар байгаа нь л чухал.. Хүн бүрт өмнө нь сонголт тулгардаг гэхдээ тэр л үед зөв шийдвэр гаргаж чадаж байна уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Ямар ч сонголт хийсэн гэсэн хэдий хэцүү ч гэлээ хүн хүнээрээ байх нь хамгийн чухал.. Ямартай ч энэ хино таалагдлаа. Сайн мууг нь хэлж мэдэхгүй ч лав сэтгэл хөдөлгөж чадаж байна гэдэг наддаа хангалттай гэсэн үг. За тэгээд сүүлйин үг гэвэл.. Be sure your sin will find you out.. 32-23

Хөөх бичиж дуусаад хадгалсан чинь 1 сарын 23.. за тэгээд 23-т байсан хий насаараа 23 гээд л 23-тай юм ч их байна шүү. Яанаа галзуурчих вийдээ хэхэ хүн ер нь ямар нэг зүйлийг холбоотой болгий гээд бодуул юуг ч хооронд нь хамаарал үүсгээд харчиж чадах юм шигээ.. Яг л нөгөө хармаар бол харж, сонсмоор бол сонсож, мэдэрмээр бол мэдрээд л..

No comments: